• Cэтгэл зүйчийн мэдээлэл

    Боловсролын сэтгэл зүйчийн ажлын чиг үүрэг хийгээд боловсролын сэтгэл зүйч гэж хэн бэ гэх эхний танилцуулга мэдээллийг хүргэж байна.

    Нийгэм-сэтгэл зүйн хөгжил нь бага наснаас л эхлэх бөгөөд түүнийг хүрээлэн буй орчин болох (эцэг эх, өвөө эмээ, ах эгч дүү гэх мэт) болон нийгэм (цэцэрлэг, сургуулийн багш, сурагчид)-ын сэтгэл зүйн байр байдлаас шууд шалтгаалдаг.

    • Хүүхдийн сэтгэл зүйн хамгийн анхдагч хэрэгцээ бол аюулгүй орчин байдаг.
    • Аюулгүй хамгаалагдсан гэсэн мэдрэмж нь хүүхэд өөртөө төдийгүй бусдад итгэх итгэлийг өгдөг.
    • Өөртөө итгэлтэй хүүхэд аливааг сурах хүсэл тэмүүлэлтэй байдаг.
    • Бусдад итгэх итгэл нь ойр дотно харилцааг үүсгэн тогтвортой хадгалахад тусалдаг ба энэхүү харилцаа нь өөрийгөө эерэгээр мэдэрч харахад тусалдаг.
    • Нийгэм-сэтгэл зүйн хөгжил зөвхөн харилцаанд хөгждөг мөн түүнчлэн харилцаанаас үүдэн гэмтдэг.

    Хүүхэд бүр дахин давтагдашгүй харин бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрдөг байх хэрэгтэй.

    • Дээрэлхүүлэгч, дээрэлхэгч аль аль тал нь ирээдүйд хүчирхийлэгч болох магадлал өндөр байдаг. Тэдний гэр бүл найз нөхдөд сэтгэл санааны болон санхүүгийн хямралыг авчирдаг.
    • Дээрэлхэж байгаа хүүхэд бүр муу хүүхэд биш ба эцэг эхийн өөрт нь хандах хандлага, дутуугийн мэдрэмжээс үүдэн дээрэлхэх үйлдлигй гаргадаг.
    • Сургууль дээрээ өөрөө дээрэлхүүлж байсан хүүхдүүд өөрөөсөө сул дорой нэгнийг дээрэлхэж хүч чадлын давуу байдлын мэдрэмжийг авахыг хүсдэг.
    • Нэг нэгэндээ хүндэтгэлтэй харилцаж эрүүл аюулгүй орчинг та бид бүтээж чадна.

    Та ямар үед сэтгэл зүйчид хандаж болох вэ ?

    • Хэн нэгэнтэй ярилцмаар санагдвал
    • Сурагчидтай холбоотой үйл явдал, хүүхдэдээ хэт эмзэг хандаж, олон төрлийн мэдрэмж төрөөд байвал
    • Хүүхэд тань ямар нэг зүйл дээрээ төвлөрч чадахгүй байгаа мэт санагдах, сурлагын ямар нэг асуудал тулгарвал
    • Ажлын стресс, бухимдал их байгаад байвал
    • Арга зүйн хувьд ямар нэгэн зөвөлгөө авмаар санагдвал
    • Цар тахлын үеийн сэтгэл зүйн ямар нэгэн тулгамдсан асуудал хийгээд сургуулийн орчин дахь бүхий л асуудлаар зөвөлгөө авах боломжтой

    Шалгалтууд эхлэж буйтай холбоотойгоор нийт сурагчиддаа шалгалтын айдас түгшүүрийг хэрхэн даван туулвал зохистой талаар зөвлөмж зөвлөгөөг бэлтгэн хүргэж байна.