Сэдвийн тойм

  • 2021-2022 оны хичээлийн жилд баримтлах багш сурагчдын дэг

    Багш сурагчдын дэгийн бүтэц

    • Oрох, тарах үеийн дэг Ковид-19 буюу 1,5 метр хүн хоорондын зай барь
    • Хичээлийн 40 минут тутамд агаар сэлгэх
    • Завсарлагаанаар ангидаа завсарлах
    • Багш дэд бүлгүүдээр цагтаа орж цагт нь тараах
    • Сурагч цагтаа ирж цагтаа Гэр-Сургууль-Гэр мөрдлөгө болгох
    • Бусдадтай эд зүйлсээ солилцохгүй байх
    • Гараа тогтмол угаах
    • Маскаа тогтмол зүүх
    • Хувиарт анги,суудал солихгүй байх

    Орох үеийн дэг

    • Талбайн жижүүр багш нар болон “school police ” эцэг эхийн эргүүл 07:00-аас эхлэн хичээлийн орох, тарах үеийн аюулгүй байдлыг хянана
    • Багш нар жижүүрээс түлхүүр авч ангийг онгойлгоно.
    • Сурагчид гүнзийрүүлэн судалдаг хэлээрээ мэхийн ёсолж мэндчилнэ.
    • Нэгдүгээр цаг орох багш нар сурагчдыг сургуулийн гаднаас хүлээн авч жагсаалаар нь оруулна.
    • Хариуцлагатай жижүүрүүд жижүүр багшийн хамт оролт, таралт хяналт хийж хариуцна.
    • Ерөнхий үйл ажиллагааг тухайн өдрийн хариуцлагатай жижүүр, жижүүр багш нар хариуцна.
    • Анги удирдсан багш нар сурагчдаа угтан жагсаан оруулна. \Анги бүр хаягаа барьж зогсоно\
    • Өдрийн ээлжийн сурагчдыг сургуулийн жижүүр, хариуцлагатай жижүүр, жижүүр багш, жижүүр сурагчид 13:05-д хүлээн авч мэндэлж руулна.
    • Сурагчид гүнзийрүүлэн судалдаг хэлээрээ мэндчилнэ.
    • Эхний цаг дээр хоцорсон сурагчдыг АУБ нэгдүгээр цагийн завсарлагаанаар ирж үүднээс авна.

    Хичээл тарах үеийн дэг

    • Сүүлийн цагт хичээл орсон багш нар сурагчдад аюулгүй байдалд зөвлөн тусалж анхааруулга өгч өөрийн биеэр сурагчдыг жагсааж гарган сургуулийн хойд хаалгаар гарган хашааны зүүн хаалгаар үднэ гаргана.
    • АУБ нар жижүүр сурагч зааврын дагуу ангид ариутгал хийх боломжтой болгож ширээ сандал байрлуулсан байна.
    • Хичээл тарсан сурагчид ГЭР-СУРГУУЛЬ-СУРГУУЛЬ ГЭР маршрут мөрдөх.

    Хичээлийн 40 минутын дэг

    • Багш цаг баримталж, хариуцлагатай ажиллана
    • Сурагчдын ирцийг тогтмол бүртгэх
    • Багш нар хичээлийн үеэр сурагчдыг хүндэтгэх шалтгаанаас бусад үед гадагш гаргахгүй байх.
    • Анги танхимд мөрдөх дэглэмийг чанд баримтлах
    • Багш хичээлийг сууж заахгүй
    • Бага ангийн сурагчдыг мэргэжлийн хичээл орох цагт АУБ, ГХБагш нар, ангиас авч хичээл дууссаны дараа ангид хүргэж өгнө.
    • Сурагчийн аюулгүй байдалд тогтмол хянамгай байж шаардлагатай тохиолдолд шууд эмч,нийгмийн ажилтанд хандана.
    • Сурагчид I цагийн хичээл эхлэхээс 10 минутын өмнө ангидаа орж ирсэн байна.
    • Сурагчид хичээлийн туршид болон сургууль дээр ухаалаг гар утас огт хэрэглэхгүй
    • Сурагчид сурах бичиг хичээлийн хэрэгсэлийг бүрэн хангаж ирнэ
    • Өөрийн санаа бодлыг зөв илэрхийлж, бусдыг сонсож, биеэ дайчлан ,бие биенээ хүндэтгэн суралцана
    • Биеийн тамирын хичээлд орохдоо зориулалтын өрөөнд хувцсаа сольж бүх сурагчид зааланд орсон байна.

    Завсарлагааны дэг

    Сургууль дотор багш, суралцагчид, эцэг эхчүүд, зочид шатны урсгалын дагуу баруун гарын дүрмийг баримтлан гүйхгүй, чанга ярьж хашгирахгүй, ноцолдохгүй биеэ зөв авч явна.

    Нэгдүгээр ээлж
    • Нэгдүгээр цагийн завсарлагаа ангидаа “мэдээлэл солилцох ”
    • Хоёрдугаар цагийн завсарлагаа ангидаа “чөлөөт завсарлагаа”
    • Гуравдугаар цагийн завсарлагаа “их завсарлагаа” цайны цаг
    • Дөрөвдүгээр цагийн завсарлагаа “хөдөлгөөнт дасгал “
    • Тавдугаар цагийн завсарлагаа “ чөлөөт завсарлагаа ”
    • Зургадугаар цагийн завсарлагаа “ хувийн болон ангийн эд юмсыг эмхэлж цэгцлэн тарах, жижүүр сурагчид 10 минутад багтаан цэвэрлэгээ хийнэ”
    • Завсарлага бүр агаар оруулж чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийнэ.
    Хоёрдугаар ээлж
    • Нэгдүгээр цагийн завсарлагаа ангидаа “мэдээлэл солилцох”
    • Хоёрдугаар цагийн завсарлагаа бага ангиуд “чөлөөт завсарлагаа”
    • Гуравдугаар цагийн завсарлагаа 6 дугаар ангиуд “их завсарлагаа”, бага ангиуд “Үдийн цайгаа уух”
    • Дөрөвдүгээр цагийн завсарлагаа “хөдөлгөөнт дасгал “
    • Тавдугаар цагийн завсарлагаа “ хувийн болон ангийн эд юмсыг эмхэлж цэгцлэн цагтаа тарах, жижүүр сурагчид 10 минутад багтаан цэвэрлэгээ хийнэ”
    • Зургадугаар цагийн завсарлагаа “ чөлөөт завсарлагаа ”
    • Завсарлага бүр агаар оруулж чийгтэй цэвэрлэгээ хийнэ.

    Багшийн дэг

    • Хурууны хээ танигчаар цагаа бүртгүүлж, ажлын 8 цагийг баримтлан сургуулийн бүхий л үйл ажиллагаанд идэвхтэй оролцоно
    • Хичээлийн 40 минутыг хуваарийн дагуу цагийн алдагдалгүй, чанартай, үр дүнтэй зохион байгуулна.
    • Багшийн ёс зүй,ХХБ ёс зүйн дүрмийг мөрдлөгө болгон, баримтлан ажиллаж, соёлтой, зөв хувцаслана.
    • Сургалтын ба цаг үеийн ажлаас хүндэтгэх шалтгаанаар чөлөөлөгдвөл сургалтын албанд заавал өөрийн биеэр мэдэгдэж хүсэлт гаргах хуудсын асуулгыг хариулж бичсэнээр чөлөө хүчинтэй байна.
    • АУБ хичээл эхлэхийн өмнө болон тарсны дараа ангиа жагсааж оруулах, эцэг эх болон асран хамгаалагчид нь хүлээлгэн өгөх,сургуулийн дотоод журам болон дэгийг эцэг эхчүүдэд танилцуулна.
    • Сурагчдад сургуулийн бүх дэгийг хэвшүүлэхэд зөвлөн тусалж, хамтран ажиллана.
    • Сургалтын цахим системд цаг үеийн мэдээллийг хугацаанд нь бүрэн оруулна.
    • АУБ нар ангийн сурагчдад сургуульд мөрдөгдөх дэгийг танилцуулж, чиглүүлэх, мөрдөх, хэвшүүлэх ажлыг зохион байгуулна.
    • Ээлж бүрийн 1 дүгээр цагийг орох багш нар жижүүрээс ангийн түлхүүрийг авна. Сүүлийн цагт орсон багш ангийн түлхүүрийг жижүүрт хүлээлгэн өгнө.

    Сурагчийн дэг

    • Ангийн жижүүр сурагчид 15 минутын өмнө ирж чийгтэй цэвэрлэгээ хийнэ.
    • Сурагчид хичээл эхлэхээс 10 минутын өмнө ангид суудлаа эзлэн, харилцан мэндэлж, хичээлдээ бэлдэнэ.
    • Хичээл эхлэх хонх дуугарахад сурагчид дараагийн хичээлийн бэлтгэлийг хангаж байраа эзэлсэн байна.
    • Хичээл сургалтын цагаар болон сургууль дээр гар утас хэрэглэхгүй
    • Хүндэтгэх шалтгаангүй хичээл таслаж, хожигдохгүй байна.
    • Хичээлд идэвх санаачлагатай оролцож бусдад саад болохгүй байна.
    • Гэрийн даалгавараа гүйцэтгэж, хичээлийн бэлтгэлийг сайтар хангасан байна .
    • Сурагчийн дүрмийг тогтмол баримтлана
    • Эмэгтэй сурагчид үсээ бооно, гоо сайхны будаг хэрэглэхгүй байна.
    • Үнэт зүйлс хэрэглэхгүй байна.
    • Сурагчийн дүр төрхөнд зохицохгүй этгээд гаж хэлбэрээр үсээ засуулахгүй
    • Дугуйлан, секц олон нийтийн арга хэмжээ /уулзалт, үзвэр,үйлчилгээ г.м / эхэлмэгц гар утсаа хаах, бүрэн дууссаны дараа нээнэ.
    • Хичээлийн цагт ангиас хүндэтгэх шалтгаангүйгээр гарахгүй байна.
    • Дүрэмт хувцсаа тогтмол, бүрэн, зөв, цэвэрхэн өмсөнө.
    • Хичээлийн явцад орж ирэх хүмүүст хүндэтгэл үзүүлэн босож мэндэлнэ.
    • Анги кабинетийн сургуулийн эд хогшлыг цэвэр, гамтай хэрэглэнэ.
    • Хана,ширээ,бие засах газарт элдэв үг бичих,зураг зурахыг хориглоно.
    • Бусаддаа үргэлж хүндэтгэлтэй соёлтой
    • Хичээлийн цагаар цайны газар коридор оо-д сэлгүүцэхгүй байх.
    • Сургалтанд хэрэглэхгүй ноцтой эд зүйлс авч ирэхгүй байх нь хориотой
    • Оо-н өрөөнд бие биедээ хүндэтгэлтэй соёлтой дараалалтай үйлчилүүлнэ.

    Жижүүр ангийн дэг

    • АУБ, ангийн дарга тухайн долоо хоногийн дэг журам, давхрын болон үүдний хэсгийн эд аж ахуйн бүрэн бүтэн байдлыг хянаж, хариуцан ажиллана.
    • Жижүүр ангийн ялгах тэмдэг зүүнэ.
    • АУБ, ангийн дарга сурагчдын саналыг үндэслэн ачааллыг тэнцүүлэн хуваарилна.
    • 5 дах өдрийн 13.30-14.00 цагт дараагийн ангид хариуцлагатайгаар хүлээлгэн өгнө.
    • Орох, тарах үе буюу өглөөний 07:00, өдрийн 13:00 цагт жижүүр ангийн сурагч өлгүүрт тусална.
    • Ээлж солигдох үеэр давхар бүрт 2 сурагч үүрэг гүйцэтгэнэ.

    Жижүүр багшийн дэг

    • Жижүүрийн үүргийг хуваарийн дагуу, цагийг чанд мөрдөн гүйцэтгэнэ.
    • 1-р ээлжийн жижүүр багш өглөө 07.00-13.00, 2-р ээлжийн жижүүр багш тухайн өдрийн 13:00- 19.00 цаг хичээл сургалтын үйл ажиллагаа дуустал үүрэг гүйцэтгэнэ.
    • Жижүүр хийх хугацаанд ангиудын хичээл орох ,тарах, завсарлах дэг, ариун цэвэр, эмх цэгц, коридорын самбар эд хогшилд хяналт тавина.
    • Хичээл ороогүй ангийг сургалтын албанд нэн даруй мэдэгдэж зохицуулалт хийлгэнэ.
    • Жижүүр багш өдрийн ирцийг нэгтгэн цахим сүлжээнд оруулна.
    • Хичээл орж байгаа багш, сурагчдын цаг ашиглалт, сургуулийн дэг, дүрэмт хувцас өмсөлт, харилцааг хянан тусламж зааварчилгаа өгөх.
    • Багш сурагчид баруун гарын дүрэм баримталж нэгийн цуваанд явж хэвшиж байгаа эсэхэд хяналт тавина.
    • Хүндэтгэх шалтгаанаар үүрэг гүйцэтгэх боломжгүй тохиолдолд нийгмийн ажилтанд 2 өдрийн өмнө мэдэгдэж зохицуулалт хийнэ дур мэдэн ЖБ солигдохгүйг анхаарч хариуцлагатай жижүүрт заавал мэдэгдэнэ.
    • Дараагийн жижүүр багшид мэдэгдэх үүрэгтэй
    • Тухайн өдрийн хариуцлагатай жижүүрээр үнэлүүж хуудас авснаар үүрэг чанартай сайн гүйцэтгэсэнд тооцогдоно.

    Өлгүүрийн дэг

    • Өлгүүрт үйлчлүүлэхдээ ирсэн дарааллаар жагсаж зогсоно.
    • Өлгүүрт хувцасыг өглөө 06.45 цагт авч эхлэнэ
    • Гадуур хувцсанд өлгүүр хадсан мөн уутанд хийж өгнө.
    • Хичээлийн цагаар гарах бол эмчийн акт, бусад чөлөөний бичгийг үндэслэн хувцсыг олгоно.
    • Өлгүүрт жижүүр ангийн сурагчид туслана.
    • Бусдын эд хөрөнгө болох хувцас өлгүүлэх,авахдаа соёлтой харилцааг эрхэмлэнэ.
    • Баруун гарын дүрмийг баримтална.
    Дэг журам эмх цэгцтэй байх нь хүн бүрийн хүчин чармайлтаас шалтгаална. Та бүхэндээ ажлын амжилт хүсье.