Эмч зөвлөж байна /мэдээлэл/
Гарын ариун цэвэр
Гараа хэрхэн зөв угаах вэ?
Гараа зөв угаах дарааллыг баримтлан дор хаяж 2 минутын турш сайтар савандан угааж хэвшвэл бохир гарын олон өвчинд өртөхгүй байх боломжтой.
Гараа хэдийд угаах ёстой вэ?
- Бие зассаны дараа
- Хооллох болон хоолоо бэлтгэхийн өмнө
- Гаднаас орж ирээд
- Ханиаж, найтааж, нусаа нийсний дараа
Дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна уу? Хаврын улиралд идээ ундаа, явдал мөрийг хэрхэн тохируулан сонгож хэрэглэх вэ?
- Энэ үед хүйтний улирал өвлийн эх, адагт дотор хурсан ходоодны ерөнхий галын илч суларснаас шингээх чадвар буурдаг ба цаг дулаарч, агаар хуурайшин, салхи босохын хамт хүний биеийн дотоод дулаан болох шар босч ирдэг.
- Өвлийг давж цагаан идээнд шилжих завсрын энэ үед монголчууд "үүц" махаа задалж, хааяа яргуй идсэн ямааны махаар хоол хийн иддэг ба шар тос, цагаан тос, өрөм, хайлмаг, ээзгий, бяслаг, зөөхий, ааруул зэрэг цагаан идээг аяганы хийц болгон цайндаа хийж идэх зэргээр ходоодны галыг сэлбэж, илчийг үүсгэдэг нь хаврын хавсрага, салхи хуйтай цагийг давахад нэн тустай.
- Мөн аарцтай шөл, шар тостой арвайн гурил, хуучин арвайн гурил, хөх гурилын төрлийн хоол, боов боорцог, хонь, үхрийн махтай гурилтай шөл, сармистай бууз, банш, хуушуур, шар тосонд гурилдсан цай, буцалсан ус, зөгийн балтай ус ууж, шим төгөлдөр цагаан идээ, будаа зэрэг бор хоолоо халуунаар нь зоогловол сайн болно.
Дэлгэцийн донтолтоос урьдчилан сэргийлэх зөвлөмжийг эцэг эх, асран хамгаалагч нарт хүргэж байна.
Сургуулийн эмч нар, эмч бүлгэмийн сурагчид дунд ангийн охидод сарын тэмдгийн эрүүл ахуйн талаар мэдлэг олгох сургалт орж, сургуулийн эрүүл ахуй орчинг сайжруулахад ахлах ангийн сурагчидтай хамтран дараах ажлыг санаачлан хэрэгжүүлж байна.
- Охидын бие засах өрөөнүүдэд энэхүү хайрцгийг байрлуулсан бөгөөд өсвөр насны охидын сарын тэмдэг хичээлийн үеэр ирсэн тохиолдолд энэхүү бэлтгэсэн хэрэглэлээс авч хэрэглээд буцаан хийж хайрцгийг цэнэглэж байх дүрэмтэй.
- Хамтдаа шинэ соёлыг бий болгоцгооё.
23-р сургууль нь өдөр бүр 2-р цагийн завсарлагаанаар ЦЭГЭН МАССАЖ томуугын үүсгэгчийн эсрэг үйлчилгээтэй интeрфeрон уургийн ялгаралтыг идэвхжүүлэгч цэгүүд дээр иллэг хийлгэж, сурагчдынхаа алжаал тайлах ГИМНАСТИКИЙН ДАСГАЛЫГ 4 дүгээр цагийн завсарлагаанаар сургуулийн эмч нар, багш нар , биeийн тамирын багш нарын хяналтанд хамтран хийж хэвшил болголоо. Цэгэн массаж, гимнастикыг хийж хэвшснээр өвчлөлөөс урьдчилан сэргийлж, дархлаа дэмжигдэнэ.